ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ 

Нэг. Ерөнхий нөхцөл 

1.1 “GoGo Customer CMS” үйлчилгээ нь “Монгол Контент” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг үйлчилгээгээр дамжуулан харилцагч компани, хувь хүн өөрсдийн төлбөрт контентыг GoGo.mn сайтад нийтлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Монгол Контент” ХХК /цаашид үйлчилгээ үзүүлэгч гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.

1.3. “GoGo Customer CMS” үйлчилгээний хэрэглэгч уг үйлчилгээг ашиглан өөрсдийн мэдээллийг GoGo.mn сайтад нийтлэх үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр үйлчилгээ авах эрхтэй болно.

1.4 Хэрэглэгч Та “GoGo Customer CMS” үйлчилгээний хэрэглэгчээр бүртгүүлэх үед энэхүү “Үйлчилгээний нөхцөл”-ийг танд танилцуулах бөгөөд та уншиж танилцан “зөвшөөрсөн” товчийг дарснаар үйлчилгээний нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.5 Энэхүү үйлчилгээгээр дамжуулан илгээсэн сурталчилгааг GoGo.mn сайтад байршуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад хууль, Редакцын бодлого, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд үндэслэн нийтлэх эсэхийг шийдэх нь үйлчилгээ үзүүлэгчийн эрх байна.

1.6 “Монгол Контент” ХХК нь энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд шинэчлэгдэх гэж буй талаар мэдээллийг ажлын 5 хоногийн өмнө, шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлийг тухай бүрд “GoGo Customer CMS” үйлчилгээний бүртгэлтэй хэрэглэгчид мэйлээр дамжуулан хэрэглэгчдэд мэдэгдэнэ. Хэрэв үйлчилгээг цуцлах бол өөрийн бүртгэлтэй имэйл хаягнаас support@mongolcontent.mn хаягруу мэдэгдэн үйлчилгээг цуцлах эрхтэй.

1.7 Талууд энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүрээнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг чандлан баримталж ажиллана.

Хоёр. Нууцлал баталгаа 

2.1 “Монгол Контент” ХХК нь “GoGo Customer CMS” үйлчилгээ нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах ба нууц мэдээллийн халдашгүй байдлыг техникийн боломжийн хүрээнд бүрэн хангаж ажиллана.

2.2 Хэрэглэгч Таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж, хуульд зааснаас бусад үндэслэлээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь гадны аливаа халдлагуудаас сайтар хамгаалагдсан болно.

2.3 Хэрэглэгчийн бүртгүүлсэн мэдээллийг бид бүхэн “GoGo Customer CMS” үйлчилгээний сайжруулалт хийх болон төлбөрийн ямар нэгэн асуудал гарах, хуульд зааснаар ашиглах бөгөөд бусад тохиолдолд ашиглахгүй болно.

2.4 Хуульд заасны дагуу Хэрэглэгчийн албан хүсэлтийг үндэслэн хувийн мэдээллийг устгаж болно.

Гурав. Хэрэглэгчийн эрх, үүрэг

3.1 Gogo.mn-ээс Үйлчилгээний талаарх бүхий л мэдээлэл, мэдэгдлийг хэрэглэгч таны бүртгэлтэй мэйл хаягаар хүргүүлэх ба тухай бүр уншиж танилцах нь хэрэглэгчийн үүрэг байна.

3.2 Хэрэглэгч нь “GoGo Customer CMS” үйлчилгээнд нэвтрэх нэр, регистр, мэйл хаяг, утасны дугаар болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас учирсан аливаа хохирлыг “Монгол Контент” ХХК харицахгүй болно.

3.3 Хэрэглэгчийн мэдээллээ үнэн зөв бөглөх бөгөөд хэрэглэгч буруу бөглөсөн тохиолдолд гарах үр дүнг “Монгол Контент” ХХК хариуцахгүй.

3.4 Хэрэглэгч нь “GoGo Customer CMS” үйлчилгээтэй холбоотой санал гомдол, сайжруулалт хийх саналыг мэдэгдэх эрхтэй.

Дөрөв. Төлбөр тооцоо 

4.1 Мэдээ, баннер, захиалгат мэдээ хэсгээс захиалгын төрлөө сонгож, захиалгын шаардлагатай хэсгийг зааврын дагуу бөглөнө.

4.2 Захиалгыг админ зөвшөөрсний дараа төлбөр төлөх бөгөөд, төлбөр бүрэн төлөгдсөний дараа тухай бүр сайтад байршина.

4.3 Төлбөрийг Monpay, SocialPay, Qpay үйлчилгээгээр дамжуулан, нэхэмжлэхийн дагуу Монгол Контент ХХК-ийн зөвхөн Хаан банкны данс руу шилжүүлэн төлөх боломжтой.

4.4 Хэрэглэгч нэхэмжлэхийг шууд ибаримтаар авах эсвэл шууд үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдон авах боломжтой.

4.5 Хэрэглэгчийн төлбөр хийсэн банк болон санхүүгийн байгууллагын мэдээллийн системд гарсан доголдолд Монгол Контент ХХК хариуцлага хүлээхгүй.

4.6 Хэрэглэгчийн зүгээс зөрүүтэй, алдаатай төлбөр төлсөн тохиолдолд буцаалт хийхэд ажлын 5-10 хоног зарцуулах тул захиалгын төрөл, үнээ сайтар хянах үүргийг захиалагч тал хариуцна.

 Тав. Оюуны өмч 

5.1 “GoGo Customer CMS” үйлчилгээгээр дамжуулан нийтэд түгээх мэдээлэл, зураг, дүрсний оюуны өмчийн хариуцагч нь Хэрэглэгч бөгөөд оюуны өмчийн зөрчилгүй контентыг нийтлүүлэхэд анхаарна.

5.2 Үйлчилгээ үзүүлэгч тал тухайн контенттой холбоотой оюуны өмчийн тодруулгыг хийх бөгөөд нотолгоогүй гэж үзвэл нийтлэхээс татгалзах эрхтэй байна.

5.3 Захиалагчаас захиалга нь нийтэлсний дараа бусад этгээдээс оюуны өмчтэй холбоотой шаардлага гаргасан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй ба хэрэглэгч уг үр дагаврыг гуравдагч этгээдийн өмнө бие даан бүрэн хариуцна.

Зургаа. Давагдашгүй хүчин зүйлс 

6.1 “Монгол Контент” ХХК нь байгалийн гамшигт үзэгдэл, цаг агаарын онцгой нөхцөл байдал, гэнэтийн хүчин зүйлс, гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах, тоног төхөөрөмж болон програм хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага хүлээхгүй.

Санал, хүсэлт 

Хэрэв танд манай үйлчилгээтэй холбоотой, санал, гомдол, хүсэлт болон асуулт байвал дараах хаягуудаар холбогдох боломжтой. Үүнд: